Экс Ерөнхийлөгч хулгай хийсэн үү
2019/04/02

Эрүүгийн цагдаагийн газрын алба болон Монголын уран зургийн Монголын уран зургийн галерейгаас Их тэнгэрийн цогцолбор дахь уран зургийн тоог гаргахаар шалгалт хийж байна.
Уран зургийн галерай болон Их тэнгэр дэхь цогцолбороос их эртний үнэтэй ховор уран зургууд ор сураггүй алга болсон бөгөөд уг хэрэгт   экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдоод буй.Одоогоор түүний хүргэн дүүгийн ажлын байранд нэгжлэг хийж, хэд хэдэн зургийг илрүүлээд байгаа юм.Хурааж авсан уран зургуудыг шинжилгээний байгууллагад шинжлүүлэхээр өгсөн байгаабөгөөд шинжилгээний хариуг одоогоор эцэслэн мэдээлээгүй байна. Гэвч 20 гаруй зураг нь яах аргагүй алдагдсан зургууд мөн болохыг эх сурвалжууд хэлж байгаа юм. тэдгээрийн дотор алдарт "Ажлын дараа", "Азарганы ноцолдоон" зэрэг бүтээлүүдийн эх хувь байгаа гэнэ. Уг цогцолбор газарт ойролцоогоор 10 мянга орчим уран зураг байх ёстой гэсэн судлаачдын таамаг байдаг аж. Одоогоор тоо бүртгэлийн данснаас хэдэн уран зураг дутсан, цаашлаад хуулбар зураг бий эсэхийг шалгаж тогтоох юм байна.

Юутай ч экс Ерөнхийлөгч хулгайч болох нь удахгүй тогтоогдох бололтой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404