Уилл Смитийг Серена Уильямсын эцгийн дүрд тоглоход хэтэрхий цагаадна гэжээ
2019/04/02

Талбайн теннисний алдарт тамирчид болох Винус, Серена Уильямсын намтарчилсан уран сайхны кино Холливудад бүтээгдэх гэж байгаа юм байна. Энэ киноны нэгэн гол дүр болох Винус, Серенагийн аав Ричард Уильямсын дүрд нэрт жүжигчин Уиолл Смит тоглохоор болсон нь арьс өнгөний үзэл ханхалсан шүүмжлэл гарахад хүргэжээ.

Олон хүн Уиллийг Ричард Уильямсын дүрийг бүтээхэд хэтэрхий цагаадна гэж үзсэн аж. Одоогоор энэ шүүмжлэлтэй холбоотойгоор ямар нэг шийдвэр гараагүй, өөрөөр хэлбэл жүжигчнийг солих асуудал яригдаагүй, жүжигчин ч энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа юм

77 настай Ричард Уильямс нь теннисний спортод домог болон мөнхрөх нэгэн юм. Дасгалжуулагчийн ямар ч боловсролгүй тэрээр хоёр охиноо өөрөө гардан бэлтгэсээр теннисний спортын ночн оргилд гаргаж чадсан юм.

 

Эх сурвалж: eagle.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404