Р.Амаржаргал: Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох амбиц надад байхгүй
2019/04/02

Ардчилсан хувьсгалын ой тэмдэглэхээр болсон тухайгаа АН-ын дэд дарга Р.Амаржаргал өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Уг хурлыг Олон улсын ардчилсан холбоотой хамтран зохион байгуулах гэнэ.  "Ардчиллын өргөн хүрээтэй зорилт хэрэгжсэн. Өнөөдөр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан орон гэж тооцогдож явсаар ирсэн. Энэ хурлыг зохион байгуулах шаардлага гарч ирж байна. Ардчиллын зөв зам руу орохын тулд аюул учраад байгаа асуудлуудаа ярина" хэмээн ярив. Тэрээр мэдээлэл өгөх үеэрээ "Талийгаач С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал анхаарал татаж байна. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг шившиг. 30 жил үүний төлөө явсан болоод байна. Манай Монголд асуудал үүсвэл эзэн нь олдоггүй. Асуудал хариуцсан сайд нь юугаа хийж байсан юм бэ гэдгийг ухаж, эзнийг олж тогтоох ёстой" гэв.  

Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар сэтгүүлчийн асуултад " Надад тийм амбиц байхгүй" хэмээн хариулсан юм.  

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404