Дулааны II цахилгаан станцад цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй байжээ
2019/04/02

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК Мэргэжлийн хяналтынхны шалгалтад тэнцсэнгүй.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж байгаа бөгөөд тус станцад хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ. Шалгалтаар аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй зэрэг зөрчил илрүүлсэн байна. Тус зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорын тогтоолоор тус компанийн рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404