Ерөнхийлөгч А.Цэрэнсодномын нэрийг буцаана
2019/03/28

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байх хуулийн төслийг УИХ баталсан. Энэ талаар ЕТГ-ын дарга мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Тэгээд Ерөнхийлөгч шийдвэр гаргана. Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй. Мөн Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ" гэв.

Олон нийтийн сүлжээгээр Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн А.Цэрэнсодномтой холбоотой бичлэг цацагдсан учраас дээрх  томилгоог Ерөнхийлөгч буцааж байгаа гэнэ. Мөн АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал орж ирвэл өмнөх нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийг эгүүлэн татаж, өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлэх аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404