АНУ Венесуэлд тусална
2019/03/28

ОХУ-ын цэргийн албан хаагчид Венесуэлд ирсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ “Оросууд Венесуэлээс гарах хэрэгтэй” гэжээ.

Венесуэлээс Оросуудыг гаргахын тулд АНУ ямар алхам хийх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Трамп, “бүх боломж нээлттэй” хэмээн хариулсан тэрээр АНУ-ын байр суурийг ОХУ маш сайн мэдэж байгаа гэж нэмж хэлсэн байна.

Д.Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн гэргий Фабиана Росалестэй Цагаан ордонд уулзаж, АНУ венесуэлчүүд болон Х.Гуайдод дэмжлэг үзүүлнэ гэдгийг удаа дараа илэрхийлжээ. 

“Венесуэлд цахилгаан хангамж байхгүй хийгээд эмнэлгийн тусламж шаардлагатайн улмаас бага насны хүүхдүүд эмнэлэгт нас барж байгаа бол зарим хүүхдийн хувьд хоол хүнсгүйн улмаас амиа алдаж байна” гэж Ф.Росалес хэлсэн байна.

АНУ тэргүүтэй олон арван улс орон Х.Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа бол ОХУ Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт ОХУ-ын цэргийн албан хаагчид хоёр нисэх онгоцоор Венесуэлд ирсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404