УИХ-ын чуулганы хаалтанд Г.Занданшатарын хэлсэн үг
2019/03/28

УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж  УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

"...УИХ-ын ээлжит бус чуулганаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн баталлаа. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг 5 хувь болгож, Татварын багц хуулийг баталлаа.  Ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталсан. 

Ардын ухаанаас төрийн ухаан төрнө. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ардчилсан улсын амин чухал зүйл нь хүний эрх, эрх чөлөөг хангах. Монгол хүний амьд явах эрхэд халдаж байгаа саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч хариуцлага хүлээлгэх ёстой. 

Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд УИХ-ын тухай, Өмгөөллийн тухай зэрэг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Иргэнээ дээдэлдэг төрийг бүтээх бий болгохын төлөө та бид ажиллана. УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404