6 настай З.Сийлэн, 10 настай Д.Хүслэн нар 360 тамирчныг манлайлжээ
2019/03/25

Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж, 7 улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн 4 тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль хүртэн үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээнийг аваргалж, М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд 360 тамирчнаа манлайлан "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарлаа.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар 6 настай З.Сийлэн тодорлоо. Учир нь тэрбээр 0,1 секундын давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй боджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404