Талийгаач Л.Бямбаагийн үлдээсэн 3 гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байна
2019/03/25

 

Гавъяат хуульч талийгаач Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарчээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэжээ. Харин гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байсан. 

Талийгаач өөрийнхөө хурууг зүсэж цусаараа гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн гэдэг бөгөөд ийнхүү гэрээслэл бичихдээ хуруугаа зүссэнээс өөр ямар нэгэн шархгүй гэж дүгнэлт гарчээ.

Талийгаач Л.Бямбаагийн үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байгаа гэх ба урьдчилсан байдлаар түүний гарын хэвтэй таарсан ч эцсийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404