Хүүхдэд гар хүрэхийг хуулиар хориглоно
2019/03/25

Уэльсийн Засгийн газар шинэ долоо хоногийн эхэнд хүүхдүүдийн эрхийг хамгаалсан шинэ хуулийн төслөө танилцууллаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ шийтгэхдээ зарим тохиолдолд гар хүрч, алгадах зэргээр бие махбодод нь дарамт үзүүлэхийг албан ёсоор хориглох тухай хэлэлцэж эхлээд байна.

Уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлбэл Их Британийн бүрэлдэхүүний анхны улс Уэльс болох юм. 

Уэльсийн Эрүүл мэнд, нийгмийн яамны дэд сайд Жули Морган “бидний хүүхдүүд аюулгүй орчин мэдрэх ёстой. Хүүхдэд бие махбодоор дамжуулан шийтгэл оноох нь байх ёсгүй зүйл бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал хандуулах ёстойг сануулсан, дэмжсэн кампанит ажил” гэжээ.

 2015 онд Уэльсийн таван эцэг эх тутмын нэг хүүхдүүдээ цохиж, зодож шийтгэдэг байсан бол өнгөрсөн жилийн судалгаагаар хоёр дахин багассан байна. Мөн хуулийн төслийн талаар санал асуулга явуулахад санал асуулгад оролцсон насанд хүрэгчдийн 81 хувь нь тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлжээ.  Уэльсээс гадна Шотландад ч мөн уг хуулийн талаар хэлэлцэж эхлэх юм.

 Мөн тооны улсад энэ талаар хэлэлцэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404