Бөхийн төрлүүдэд 23 хүртэлх насныхны ААШТ болж байна
2019/03/25

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Анхдугаар тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр нээлтийн ажиллагаа болон сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын урьдчилсан болон шигшээ барилдаан болов.

Сонгомол бөхийн долоон жингийн барилдаан болоход манай улсаас 67 кг-ын жинд хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ханбүргэд цорын ганц буюу мөнгөн медалийн эзэн боллоо. “U-23”-ын сонгомол бөхийн анхны медальтан болж байна. Эхний өдөр Кыргызстан гурав, Иран, Казахстаны бөхчүүд тус бүр хоёр алтан медаль хүртсэн. Өнөөдөр сонгомол бөхийн 55, 63, 87, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72 кг-ын барилдаанууд болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404