Заавал хэн нэгнээр туг тахиж байж KFC-ийг хаах юм уу
2019/03/25

“KFC” түргэн хоолны газрын “Зайсан” дахь салбараар үйлчлүүлсэн нийт 247 иргэн хордлого авсан бөгөөд хордлогын шалтгааныг хоол үйлдвэрлэлийн дамжлага болон ажилчдад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүйгээс халдвар үүссэн гэж  МХЕГ-аас дүгнэсэн. 

МХЕГ-аас KFC гийн бүх салбаруудыг хаах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн ч тухайн үед зөрчил гаргасан Зайсангийн салбарыг ердөө 20 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн. Харин түүнээс хойш Мэргэжлийн хяналтынхан энэ талаар ганц үг дуугарсангүй өдий хүрэв.

Энэ хугацаанд KFC сүлжээтэй холбоотой гомдол  дахин гарлаа. хоолны газраар үйлчлүүлсэн иргэдийн гомдол тасрахгүй байна. Энэ сарын 18-ны өдөр KFC-гийн 25-р эмийн сангийн салбараар үйлчлүүлсэн хүү хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол мөн сарын 20-нд KFC-гийн 13 дугаар хороолол дахь “Намянжү” салбараар  үйлчлүүлсэн нэг иргэн  мөн хордлого авч эмнэлэгт хэвтжээ.  

ХӨСҮТ-өөс иргэдийн хордлого авсан шалтгаан, шинжилгээний хариуг огт мэдээлэхгүй байгаа бөгөөд хохирогчийн хэлж байгаагаар “KFC” гийнхэн тус төвтэй хуйвалдан  KFC” гэж ирсэн иргэдийг зүгээр хоолны хордлого гэж явуулж байгаа сурагтай. 

Энэ мэтээр монголын хууль үйлчилдэггүй KFC сүлжээ иргэдийг хохироож хордуулсаар байх уу. Нүд улаан мөнгө цагаан болсон энэ үед төрийн байгууллагууд нь бүр тодруулбал мэргэжлийн хяналтын байгууллага нь шударга ажиллаж иргэдийг удаа дараа хордуулж байгаа байгууллагын үйл ажиллагааг хаах ёстой байна. 

Хэдийн болтол хэчнээн хүнийг хордуулж байж энэ газрын үйл ажиллагааг хянах ёстой юм бол... Заавал хэн нэгнээр туг тахиж байж нөхцөл байдлыг ухамсарлах ёстой юу

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404