Цахим донтолтоос хүүхдээ хэрхэн хамгаалах вэ
2019/03/25

Сүүлийн 5-10 жилийн судалгаануудаас үзэхэд цахим тоглоомонд донтох эмгэг гурав дахин нэмэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс хүүхэд багачууд ийм төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд

  • Бага насны хүүхдийг цагийн хуваарьтай зурагт үзүүлэх
  • Гар утас болон компьютер тоглоомоор нэг удаад 30минутаас илүүгүй, өдөрт 2 цагаас ихгүй тоглож байх
  • Хэрэглээгүй зурагт болон компьютерийг унтрааж байх
  • Цагийн хуваарь зохиож, цагийн хуваарийг сайн биелүүлсэн хүүхдийг урамшуулж байх
  • Хүүхдээ хөдөлгөөнтэй  байлгах, гадаа тоглуулж, спортоор хичээллүүлж, хоббитой болгох
  • Унталгын өрөөнд зурагт болон компьютер тавихгүй байх
  • Үлгэр жишээ эцэг, эх байх
  • Хүүхдээ хайрлаж, цаг зав гаргаж, анхааралтай сонсож, цаг гаргаж, амралтын цагийг хамтдаа өнгөрүүлэх

Зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж зөвлөж байна. 

Мэргэжлийн байгууллагуудаас өнгөрсөн онд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3000 гаруй оуютан, сурагчдад сургалт явуулсан байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд 2018-2020 он гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд дээрх сургалтыг явуулах, нөлөөллийн ажил зохион байгуулахаар тусгасан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404