Цахимд донтох өвчнөөр эмчлүүлсэн хүүхдийн буурахгүй байна
2019/03/25

Харилцаа холбоо, техник технологийн хөгжил хүний нийгэмд ололт амжилт авчирч байгаа ч бас сөрөг талаа харуулсаар байна. Дэлхий даяар цахим тоглоомонд донтох өвчин эрүүл мэндийн салбарынхны санааг зовоосон асуудал болоод байгаа ба ийм төрлийн өвчлөл нь хүний сэтгэцэд нөлөөлөөд зогсохүй, таргалалт, хөдөлгөөний дутагдал, үе мөчний өвчин, тархины хорт хавдар зэрэг олон өвчлөлийн эх суурь болсоор байна. 

Манай улсад сүүлийн 5-6 жилд өсвөр насныхны дунд цахим орчин, ухаалаг утасны зохисгүй хэрэглээ газар авч байгаа бөгөөд үүнээс үүдэн дэлгэцийн донтолт гэх сэтгэцийн өвчлөлт бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлэгч өсвөр насныхны тоо ихээр нэмэгдэж байна. Донтолт гэдэг тухайн хүний сэтгэхүйн онцлог, нийгмийн бусад хүчин зүйл, донтуулах хэлбэрээс хамааран нас хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм.

Ялангуяа сүүлийн үед хүүхэд багачууд PUB G  хэмээх шинэ төрлийн тоглоомонд донтох болсон. Дэлхий даяар 200 сая гаруй хүн уг тоглоомыг идэвхтэй тоглодог бөгөөд 30 сая хүн нэг хоромд тогтмол тоглож байгаа судалгаа гарсан байна. Саяхан Шинэ Зеланд Улсад хэт барууны үзэлтэй террорист этгээд олон хүний амь насанд хүрсэн аймшигт хэргийг үйлдэхдээ уг тоглоомын үзэгдэх байдал, хэлбэртэй тун төстэйгээр аллагыг үйлдсэн нь дэлхий нийтийн санааг зовоож байгаа. Манай Улсад хэдийгээр террорист халдлага гарах магадлал багатай хүүхэд багачуудын сэтгэцэд ийм төрлийн тоглоом нөлөөлөх аюул ойрхон байгааг мэргэжлийн хүмүүс сануулж байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2003 оноос ийм төрлийн өвчинтэй хүүхдүүд хандах болсон бөгөөд 98 хувь нь эрэгтэй 10-17 насны өсвөр үеийнхэн олноор өртөж байна. Сүүлийн 5 жилд буюу 2013 онд 31,  2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94, 2018 онд 57 нийтдээ 338 хүүхэд дэлгэцэнд донтох өвчнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн стастик гарсан байна.

            

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404