Хятад оюутныг хулгайлжээ
2019/03/25

Канадын Их Торонтогийн бүсийн Маркхэм хотод БНХАУ-ын 22 настай оюутан хулгайлагдсан байна.

Цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, Ваньжэнь Лу найзын хамт газар доорх зогсоолд автомашинаа байрлуулан буух үед багтай, зэвсэглэсэн этгүүдүүд түүнийг хулгайлсан аж.

“Бид цагдаагийн байгууллагатай холбоо тогтоож, хулгайлагдсан оюутанг нэн даруй аврахыг уриалсан. "Уг хэрэгт гол анхаарлаа тавин ажиллаж байна" гэж цагдаагийн газраас мэдээлсэн аж. 

Зэвсэглэсэн гурван этгээд хар өнгөтэй суудлын автомашинд оюутныг хүчээр суулгаж, хэргийн газраас оргон зугтаасан байна. Цагдаагийн ажилтнууд уг хэргийг автомашины жолооч багтсан дөрвөн хүн үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж.  Гэмт этгээдүүдийн автомашин урд талын дугааргүй байсан хэдий ч арын дугаараар шалган үзэхэд хулгайлагдсан  бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404