Хятад улс цаазаар авах ялыг сургуулийн сурагчдын нүдэн дээр гүйцэтгэжээ
2018/06/30

нэ сарын 26-ны өдөр дэлхий дахинаа хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр тохиосон билээ.

   Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын нэгэн хотод хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд шүүхээс оноох ялыг сургуулийн ахлах ангийн 300 сурагч болон оршин суугчдын өмнө гүйцэтгэсэн байна.

   Тухайн өдөр гэмт хэрэг үйлдсэн 10 этгээдийг цэнгэлдэх хүрээлэнд аваачиж, бүгдэд нь цаазаар авах ял оноосон бөгөөд тэднээс хоёр этгээдийн ялыг газар дээр нь гүйцэтгэж шууд бууджээ.

   Цаазаар авахуулсан хоёр хүний нэг нь интернэтээр хар тамхи захиалж бусдад жижиглэнгээр худалдсан хэрэг үйлдсэн бол нөгөөх нь витамин хэлбэртэй болгосон мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404