1300 зорчигчтой хөлөг онгоцны хөдөлгүүр эвдэрчээ
2019/03/25
 
 

Норвегийн “Viking Sky” гэх хөлөг онгоцны нийт 1300 орчим зорчигчдоос  ө 400 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.   Учир нь уг хөлөг онгоц Норвегийн баруун нутагт орших Мёре-ог-Ромсдал мужийн дэргэд явж байхад гэнэт нэг хөдөлгүүр нь ЭВДЭРСЭН гэнэ.

Гэнэтийн үйл явдалтай холбогдуулан хөлгийн ахмад төв станцаасаа тусламж хүссэн ба удалгүй эргийн хамгаалалтынхан ослын газар ирцгээжээ.

Бүх зорчигчдод аврах хантааз өмсүүлж, аюулгүй байдлыг чандлан сахисан байна. Нэгэн зорчигч твиттертээ "Яг л Титаник" гэж бичсэн байна. Аврагчид зорчигчдыг нисдэг тэргээр тээвэрлэн аюулгүй газар шилжүүлсээр байгаа аж. 

Хөлөг онгоцны дөрвөн хөдөлгүүрийн гурав нь хэвийн үйл ажиллагаатай байгаа учир, хөлөг Молде хотыг чиглэн хөдөлжээ. Багийн гишүүдийн дөрөв нь ОХУ-ын иргэн гэнэ. 

Хөлөгт зорчиж явсан нийт зорчигчдын 80 хувь нь АНУ болон Их Британиас ирсэн жуулчид байжээ. Осол болох үед айж сандарсан зорчигчид тавцанд гарахаар тэмцэлдэх үеэр 17 хүн бэртсэн байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404