Н.Н.Золжаргал Австри луу их хэмжээний мөнгө шилжүүлснийг шалгаж байна
2019/03/25

 

АТГ  Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байгаа аж.  Хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгаж байгаа юм байна.

"Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийг шийдвэрлэх боломжтой" хэмээн АТГ мэдээллээ.  

Ийнхүү Эрдэнэтийн 49 хувь, Худалдаа хөгжлийн банкны хууль бус хувьчлал гээд олон асуудалд нэр холбогдож бүлэглэлийн томоохон төлөөлөгчдийн нэгээр тодроод буй Монгол банкны экс Ерөнхийлөгчийн хэрэг нэг тийш болж байгаа бололтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404