БЗД-ийн 10,19 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн дүнг зарлалаа
2019/03/25

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр болсон. Сонгуулийн үр дүнгийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрог дээр 47657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц тухайн тойрог дээр 56.8 хувьтай явагджээ. Үүнээс МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпаламын төлөө 1460 сонгогч буюу 55.2 хувь, Монголын консерватив намаас нэр дэвшсэн О.Мөнхтуяагийн төлөө 19 буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Мягмардоржийн төлөө 24 буюу 0.91 хувь, Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгийн төлөө 20 буюу 0.76, бие даагч М.Алтанзаяагийн төлөө 989 буюу 37.4 хувь, бие даагч Жаргалын төлөө 114 буюу 4.31 хувийн саналыг тус тус өгсөн байна.

Харин 19 дүгээр тойрогт нийт сонгогчийн төлөө 7154, санал өгсөн сонгогчийн тоо 3850. Хувьд харьцуулбал 53.84 хувьд хүрсэн тул сонгууль хүчин төгөлдөр болжээ. Үүнээс МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүгийн төлөө 2029 буюу 52.7, Монголын консерватив намаас нэр дэвшсэн Долгормаагийн төлөө 15 буюу 0.35, Бүгд найрамдах намаас дэвшсэн Орхоны төлөө 30 буюу 0.64, Ногоон намаас нэр дэвшсэн Мөнхзаяагийн төлөө 47 буюу 1.21, бие даагч Уламбаярын төлөө 412 буюу 11.25, Т.Туул бие даагчийн төлөө 1277 буюу 35.94 хувийн санал өгчээ.

Сонгуулийн хорооноос хамгийн олон санал авсан нэр дэвшигчид болох Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгожээ. Энэхүү дахин сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигч Уламбаярын зүгээс мөнгө тараасан гэх гомдол ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн байгааг БЗД-ийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгс хэлэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404