Уран гимнастикч монгол охин АНУ-д шуугиулж байна
2018/06/30

онгол хүн дэлхийн спортод нэрээ гаргаж авьяас чадвараа бишрүүлсээр байна. Түүний нэг нь уран гимнастикийн төрөл болон Baton twirling гэх мэт 3-4 төрлийн спортоор амжилттай явж буй Т.Хүслэн охин юм. Тэрээр Амеркийн мужийн аваргаар дараалан хэд, хэд шалгарснаас гадна “нээлттэй улсын аварга”-ын тэмцээнд түрүүлсэн байна. Энэхүү “нээлттэй улсын аварга” тэмцээн нь Амеркийн бүх өсвөрийн насныхан оролцдог улсдаа хамгийн томоохонд тооцогддог тэмцээн юм. Энэ мэт амжилтаа цааш үргэлжлүүлж, энэ спорт нь олимпийн төрөлд орвол олимпд эх орноо төлөөлөн оролцох өндөр магадлалтай анхны монгол тамирчин болох юм.

Харин дэлхийн аваргын тэмцээнд улсынхаа нэрийг өндөрт гаргаж амжиллтай оролцох 100% магадлалтай тамирчин гэдгийг ойр дотныхон нь батлан ярьж байна. Өнөөдөр гэхэд таван мужийн нийт 500 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлжээ. Ийн “Baton Twirling” төрлөөр амжилт гаргаж буй монголын хамгийн анхны тамирчин Т.Хүслэн болж байгаа бөгөөд цаашид дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан анхдагч тамирчин болох нь тодорхой байна. Дашрамд дуулгахад Т.Хүслэнгийн ээж нь бүх тэмцээнийх нь хувцасыг гараар оёж урладаг бөгөөд түүний оёсон хувцасыг өмссөн тамирчин олимпийн дэвжээнээ хүртэл гарч байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404