Аврагчид 411 удаагийн шүхрийн буулт хийлээ
2019/03/25

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд зохион байгууллаа. 

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 34 алба хаагч хамрагдсан юм.

Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 29 шүхэрчин аврагч нийт 411 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа.  Мөн таван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, 15 удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404