"Би нар" хүүхдийн киног бүтээжээ
2019/03/22

“Би нар” хүүхдийн уран сайхны кино ирэх сараас үзэгчдийн хүртээл болох аж. “Нар” хүүхдийн уран сайхны киног бүтээхэд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэмжин ажиллажээ. “Би нар” кинонд 13 настай хүүхдийн тухай өгүүлдэг бөгөөд орчин цагийн технологийн дэвшил, нийгмийн хөгжил гэр бүлийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа, тэр нь шилжилтийн насандаа байгаа хүүхдэд хэрхэн тусч буйг харуулахыг зорьсон байна.

Найруулагч Ж. Сэнгэдорж “Киноныхоо гол баатрыг 13 настай хүүхдээр төлөөлүүлсэн нь  хүүхдийн шилжилтийн үе энэ насан дээр тогтдог гэж үздэг.  Мөн нийгэмд болж байгаа хүчирхийлэл бухимдал төрүүлсэн үйл явдлыг шууд хүргэхээс илүүтэйгээр амьдралын гэгээн бүхнийг харуулахыг зорилоо” гэсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404