Бэлгийн харьцаанд орохдоо нууцаар бичлэг хийдэг байсан поп од баривчлагджээ
2019/03/22

БНСУ-ын поп од эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орохдоо нууцаар бичлэг хийж, улмаар бусдад үзүүлдэг байсан хэрэгт буруутгагдлаа. Тус улсын дуучин Жун Жүн Ёныг өнгөрсөн пүрэв гаригт баривчилсан бөгөөд шүүх хуралдаанд оролцож, хохирогчдоос уучлал хүссэнийх нь дараа ийн баривчилгааг хийжээ. 

“Би чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Буруутгаж буй бүх үндэслэл болон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болно” хэмээн хэлжээ. Мөн тэрээр "Миний буруутай үйлдлийн улмаас хохирсон бүх бүсгүйчүүдээс уучлалт хүсч байна" хэмээнпоп од хэлжээ. Жуныг эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж буй нууц бичлэгүүдээ групп чат үүсгэн найзуудтайгаа хамт үздэг байсан бөгөөд  групп чатад “Big Bang” болон “F.T Island”-хамтлагийн зарим гишүүд байгаа аж. Тэд 5 хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 26 мянган ам.доллар буюу 30 сая воны торгуулийн ял авч магадгүй байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404