Хятадад химийн үйлдвэр дэлбэрчээ
2019/03/22

БНХАУ-ын зүүн эргийн Жянсу мужид байрлах хортон шавьж устгах бодисын үйлдвэрт дэлбэрэлт болж, 44 хүн амиа алдаж, 640 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарлаа. Гэмтсэн хүмүүсийн 90 орчмынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Янчэнь химийн аж үйлдвэрийн бүсэд байрладаг уг үйлдвэрт пүрэв гаригт гал гарсны дараа уг дэлбэрэлт болсон бөгөөд Хятадын газар хөдлөлтийн хяналтын газраас мэдээлснээр дэлбэрэлт болох үед тухайн бүсэд 2,2 магнитутын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн гэв. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын орон сууцны барилгын цонхнууд хагарчээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч 30 гаруй төрлийн химийн бодис үйлдвэрлэлдээ ашигладаг тус үйлдвэр өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж, торгууль төлж байсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404