Сургууль цэцэрлэгийн агаар цэвэршүүлэгч лацтайгаа байжээ
2019/03/22

 

Өнгөрсөн 2 жилд Улсын  төсөв болон Дэлхийн банкны төслөөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч тараасан. Тухайн үед олон нийтийн талархлыг хүлээж байсан уг ажлын үр дүн хяналт шалгалтыг өмнө нь огт хийгээгүй байжээ.  НМХГ-аас саяхан уг агаар цэвэршүүлэгч ашиглалтын байдлыг шалгахаар нийслэлийн дөрвөн сургууль, 14 цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн 10 бүлэгт тараасан агаар цэвэршүүлэгчийн цэвэрлэгээ нь хангалтгүй, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургууль агаар цэвэршүүлэгчийнхээ лацыг аваагүй байсан бол Баянгол дүүргийн 97, 157 цэцэрлэгийн агаар цэвэршүүлэгч дотор харандаа, цаас байсан зэрэг зөрчил гарчээ. Өөрөөр хэлбэл, утааны голомт дахь сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг агаар цэвэршүүлэгч хамгаалж чадаагүй байсан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404