А.Ганбатад хувь, хувьсгалаа ялгаж ажиллахыг захив
2019/03/22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороны хурлаар ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар генерал А.Ганбатын нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Нэр дэвшигч гишүүдийн асуултанд хариулсан тэрээр "Бидэнд ололт амжилт байна. Давхар бодох, хэрэгжүүлэх арга хэмжээ байна. Цэргийн ангид осол, зөрчил гарсанд харамсаж явдаг. Цаашид анхаарах зүйл дээр судалгаа хийж ажиллана. Зэвсэгт хүчин Монгол Улсын нийгмийн нэг салбар хэсэг. Энд янз бүрийн хүмүүжил, төлөвшилтэй хүмүүс алба хаадаг. Бид тэднийг төлөвшүүлэх, эх оронч үзлийг суулгахад анхаарч ажиллана. Кибер аюулгүй байдалтай холбоотой бодсон зүйл байгаа. Хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг цэрэг-нэг бүтээн байгуулалт” төслийг дэмжиж байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байж, хувь, хувьсгалаа ялган, томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллахыг захив. Байнгын хороо ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404