Хамгийн залуу тамирчин Б.Амарболд 2 дахь медалиа хүртлээ
2019/03/21

Монголын багийн тамирчид Тусгай олимпийн наадмын медалийн буухиаг таслахгүй өрсөлдөж байна. Энэхүү буухиаг үргэлжлүүлсэн тамирчин бол Б.Амарболд байлаа. Тэрбээр багийн тамирчдаас хамгийн насаар бага нь. Гэвч өөрийнхөө төрөлд шилдэг гэдгээ батлан ширээний теннисний дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль хүртлээ. Өмнө нь ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм.

Тусгай олимпийн наадмын нэг зорилго бол оюуны бэрхшээлтэй тамирчдыг энгийн хүүхдүүдтэй нөхөрлүүлэх, нэгнээ ойлголцох боломжийг олгох. Тийм ч учраас бүх төрөлд дэмжин тоглогчтой гэх ангилалыг нэмж оруулсан байдаг. Энэ нь нэг оюуны бэрхшээлтэй тамирчныг энгийн тамирчин дэмжиж, баг болж өрсөлддөг төрөл юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404