Засгийн газар аймаг нийслэлийн удирдлагуудтай цахимаар хуралджээ
2019/03/21

Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгөх, санал солилцох зорилгоор өнөөдөр цахим хурал хийжээ.

Цахим хурлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. ХХААХҮЯ-наас хаврын тариалалт, мал төллөлт, хаваржилтын бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар, ОБЕГ-аас ой хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, малчдыг хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг чиглэл болгосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404