Сахал Эрдэнэбилэг нарын хэргийг буцаажээ
2019/03/21

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас 400 сая ам доллараар худалдан авсан асуудалд эх үүсвэр нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс тэдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэмт хэргүүдэд яллагдагчаар татах саналыг ирүүлсэн ч прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд мэдээлэв. Тэрээр   “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн 400 сая ам долларын эх үүсвэрийг хэрвээ төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг татан буулгах асуудал яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн хэрэгт шалгаж байгаа учраас одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд буцаасан" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404