Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг дахин шалгана
2019/03/21

Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Шүүх хурал орой 21.30 цаг хүртэл хуралдаад өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлэн хуралдсан тэрээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахаар шийдвэрлэжээ.

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас нэлээд хугацаанд шалгасан бөгөөд 2018 оны 6 дугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Ингэхдээ Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.

Тэрээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404