Гал түймэр гарч болзошгүй зөрчил дутагдлуудыг илрүүллээ
2019/03/21

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Төв, орон нутгийн Онцгой байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтад нийт 283 баг, хороо, дүүргийн 23,457 айл өрхийг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 18,785 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Илэрсэн зөрчил, дутагдлыг хувиар авч үзвэл, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь  гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлын зөрчилтэй, 13 хувь нь  гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зэргээс шалтгаалжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404