Кикбоксын дэлхийн аварга Халимаг улсыг удирдана
2019/03/21

2010 оноос Халимаг улсын тэргүүнээр ажилласан Алексей Орлов өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин кикбоксын дэлхийн аварга болж байсан Бату Хасиковыг тус улсын дараагийн тэргүүнээр томилж байгаагаа мэдэгдсэн байна. Өдгөө 38 настай “Батухан” хочит Бату Хасиков нь өмнө нь Холбооны зөвлөлд Халимаг улсыг төлөөлөх төлөөгчөөр ажиллаж байсан ба 2017 оноос  олбооны зөвлөл дэх Залуучуудын хэрэг эрхлэх газрын тэргүүнээр ажиллаж байгаа аж.

Ердөө 300 мянган хүн амтай, Европ тив дэх цорын ганц Буддын шашинтай улсыг 1993-2010 он хүртэл Дэлхийн Шатрын холбооны ерөнхийлөгч байсан Кирсан Илюмжинов удирдаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404