“Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг зохион байгуулав
2019/03/21

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ”М-Си- Эс Кока -Кола” ХХК хамтран Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, 28 хорооны Засаг дарга, Зохион байгуулагчид оролцсон юм.

 Энэ үеэр ”Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-6734 2018 стандарт”-ыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулж,  М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалт MBR технологи бүхий хаягдал ус цэвэршүүлэх байгууламжтай танилцсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404