Д.Ядамдоржийн хүсэл, хясал буюу ноцтой фактууд
2019/03/21

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга  Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсантай холбоотойгоор  түүнийг чөлөөлж байгаа гэх боловч цаана нь улстөрийн шалтгаан байгаа бололтой.

Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилох мэдээлэл байна. Гэвч сүүлийн үед тун барцадтай байгаа хурандаа шинэ томилгоонд очиж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Энэ сарын 18-ны өдөр  цагдаагийн албан хаагч Дарь Эхийн замд нэгэн эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан нь Ядамдорж хурандаатай холбоотой гэж болно.  Бэлхэд хаустай хурандаа өглөөний 6.40 цагийн үед жолоочоороо авахуулдаг тэрээр осол гардаг өдөр урсгал сөрүүлж давхисан байна. Ослыг харсан хүмүүсийн ярьснаар  3  хүнийг мөргөсөн гэх бөгөөд нас барсан эмэгтэй  52 настай ТҮК ийн ажилтан байжээ.  Хэргийн талаар ТЦА-наас ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа ч  01-62 УНУ  "Соната-8" маркийн автомашинд хурандаа сууж явсан нь тодорхой байгаа юм.  Харин энэ хэргийг нам дарахаар хурандаагийн хүмүүс хохирогчийн ар гэрээр очиж тохиролцож байгаа сурагтай. 

Ийм хүн хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах үүрэгтэй ШШГЕГ-ыг удирдаж чадах уу гэдэг асуудалд нийгэм дуугарч эхэллээ.  Ослын талаарх мэдээллийн доор:

Засгийн мөнгийг цуслан байж шилтгээн бариулсан, 7-р сарын 1-нд гэмгүй иргэдийг тарчлаан зовоосон боловч ЗИ-гийн ачаар аргалаад өнгөрсөн, ШШГЕГ-ын дэд дарга байхдаа төсвийн гадуур данс нээж улсын мөнгийг хулгайлж байгаад гардуулсан, ЖДҮ-гээс зээл зуучилж авлигын мөнгөөрөө казино тоглосон гээд түүний тухай тун ч таагүй сэтгэгдлүүдийг  иргэд үлдээжээ.

Иргэдийн сэтгэгдлийн мөрөөр эрэн сурвалжлахад Ядамдорж хурандаа нэгэн байгууллагад сайд асан Батзоригоор яриулж /Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байх үед Ядамдорж хурандаа дүүргийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан/ 850 сая төгрөгийн зээлд зуучилсан  байх бөгөөд 250 саяыг нь өөрөө авсан тэрээр мөнгөөрөө Солонгост казино тоглож тансаглажээ. Энэ хэргийг  ангийн найз болох  АТГ-ын дарга Х.Энхжаргал нь хав дарж байгаа сурагтай.

Бас нэгэн мэдээлэл олдсон нь, түүний осол гаргасан тэр өдөр буюу 3 сарын 18-ны өдөр хурандаагийн хамаатан Бум-Эрдэнэ гэх залуу согтуугаар   УВР 13-17  номертой Портер машин жолоодож яваад осол гаргасан бөгөөд нэг өдөр гарсан ах дүү хоёрын ослын мэдээлэл Ядамдорж хурандаагийн нөлөөгөөр хэргийн рапортод бүртгэгдээгүй өнгөрчээ.

ШШГЕГ-ын дарга байхдаа тэр мөнгө угааж байсан нь баримтаар нотлогдсон ч гэм зэмгүй өнгөрч байсан. Энэ мэт шинэ хуучин олон асуудалтай хүн шинэ суудалд сэлгэх нь байтугай одоогийн суудал дээрээ байх уу гүй юу гэдэг асуудал яригдах ёстой болов уу.  Юутай ч сошиалыг сонсдог, ард түмнээ мэдэрдэг   Ерөнхий сайдын сонорт дээрх мэдээллүүд удахгүй хүрнэ биз ээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404