Н.Энхбаяр: ХХБ-ийг М.Энхболд өөрөө Сахал Эрдэнэбилэгт авч өгсөн
2019/03/21

Сүүлийн өдрүүдэд Н.Энхбаяр М.Энхболд нар ХХБ-ны асуудлаар сошиалаар хэд хэд "тулсан". Н.Энхбаяр Эрүүгийн цагдаагийн албаныханд мэдүүлэг өгөхөөр дуудагдаад байгаа бөгөөд энэ асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр шийджээ. Тэрээр  "Сахал Б.Эрдэнэбилэг дандаа худлаа ярьдаг. Хүн гүтгэж, хууль шүүхийн байгууллагад дуртай хүнээ томилуулж, хэргээс мултарч луйвар хийдэг хүн. М.Энхболд өөрөө Б.Эрдэнэбилэгтэй холбогдож, ХХБ-ийг өөрөө авч өгсөн. Надад ХХБ-ны хувь авч өгье гэж хэлэхээр нь би загнасан. Гэтэл миний үгэнд ороогүй. Үнэнийг нь хэлэхээр намайг худлаа хэллээ гээд, маргааш нь цагдаа дуудаад, байцаалт авна гээд байна" гэв.  

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжилж, шинэ Манан үүсч байгаа хэмээн  хардаж байгаагаа дуулгав. 

Прокурор  Ё.Сагсайгийн тухай ярьсан зүйлээ дахин сануулсан тэрээр  "өөрөө үзээгүй ч маш олон эх үүсвэрээс сонссон,  энэ талаар бичлэг ч байдаг" гэснийг нь МАХН-ын гишүүн Г.Эрдэнэжамъян баталж, Сагсайгийн бичлэгийг хүмүүс авчирч өгсөн тухай дуулгав. Н.Энхбаяр  ярианыхаа төгсгөлд ард түмэн сэрэмжтэй байх хэрэгтэй хэмээн хэлснээс үзэхэд өмнөх удаагийнх шиг "оймс гозолзох вий" хэмээн болгоомжилж байх шиг.  Юутай ч ХХБ-ны 49 хувь  тус банкны хувьчлалын  асуудал руу дагууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404