Ерөнхийлөгч асан Назарбаевын нэрийг мөнхжүүлнэ
2019/03/21

Казакстан улсад сүүлийн хэд хоног дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлууд өрнөсөөр байна.

Казакстан улсыг 28 жилийн турш удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорч Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгсөн.  Өдгөө 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй бөгөөд  Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллахаар болж байгаа аж.  

Тэгвэл тус улсын парламeнт Казахстан улсын нийслэлийг Нурсултан гэж нэрлэхээр шийджээ. Хуралдаанаар "Ерөнхийлөгч асан Н.Назарбаевыг “Ардын баатар”-аар өргөмжлөх, Астана хот болон зарим гудамж талбайг Назарбаевын нэрээр нэрлэх, Астана хотод түүний хөшөөг босгох зэргээр Бүгд найрамдах Казакстан улсын анхны Ерөнхийлөгчийн нэрийг ямар нэг байдлаар мөнхжүүлэх хэрэгтэй" гэсэн саналыг гаргасан аж. Үүнийг нь парламентын гишүүд дэмжиж тус улсын нийслэлийг Нурсултан хэмээн нэрийдэхээр шийджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404