Ц.Нямдорж: Би ийм аймшигтай юм үзээгүй, сонсоогүй
2019/03/21

"С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн" хэмээн Хуульзүйн сайд мэдэгдлээ. Тэрээр "Би энэ хоёр хүний ар гэрийнхнээс Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлал гуйж байна.  Би ийм аймшигтай юм үзээгүй, сонсоогүй. Энэ хэрэг их хол явна. Энэ асуудлыг ҮАБЗ сонсох байх. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн хассан байх аа. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч  цолтой байжийж хурандаа авчихсан хийж удирддаг юм бэ гээд явуулсан. Энэ чинь бүгд учиртай. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал болохгүй байтал нь арга хэмжээ авах ёстой. Би хоригдож байгаа хоёр ялтантай уулзаж байсан. Хийгээгүй хэрэгт гэм зэмгүй хүн хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж хоригдож байгааг нүдээрээ үзэх гэж би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Аль аль нь 30 гарсан хүмүүс. 20-25 жилийн ялтай. Ийм ялтай хүмүүс гянданд тэснэ гэж байдаггүй юм. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Содномдаржаатай ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах л юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад энэ хүмүүсийг суллатал гаргана гэж бодож байгаа" гэв.

Ялтан эрүүдэн шүүхэд оролцсон тагнуулын 2 ажилтан болон гардан зохион байгуулсан нэг хүнийг хориод байгаа юм байна. Хуульзүйн сайдын хэлснээр С.Зоригийн хэргийн захиалагч нь аль хэдийн тодорхой болсон бөгөөд хэргийг бүр будилуулсан байсан ажээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404