Андуудаа одонгоо зүүцгээе хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
2019/03/19

 

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас ‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд  дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Т.Амартогтох болон үе, үеийн ахмад офицерууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл болсон 560 гаруй ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд байгаа бэлтгэл генерал, офицерууд оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404