Бейра хотын 90 гаруй% нь хар салхинд сүйрчээ
2019/03/19

Өмнөд Африкийн Мозамбик, Зимбабве болон Малави улсын нутгаар дайран өнгөрсөн “Idai” хар салхины улмаас 150 гаруй хүн амиа алдсан байна. Мозамбик улсын Бейра хотын 90 гаруй хувь нь хар салхинд өртөж, сүйджээ. Зимбабве улсын нутгаар дайран өнгөрсөн хар салхи пүрэв гарагийн орой Мозамбикийн эргийг чиглэн урагшилсан бөгөөд хар салхины үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ.

Гамшигт өртөөд байгаа 7500 гаруй иргэнд анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор Гамшгийн үед тусламж үзүүлэх онцгой байдлын сангаас 340 мянган орчим ам.доллар гаргасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404