Осол болохоос өмнө “цоорхой”-г мэдэж байсан гэв
2019/03/19

Boeing компани, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA – Federal Aviation Administration) хоорондын харилцааг маш тодорхой харуулж өгсөн баримт бичгийн нэгийг Seattle Times дэлгэлээ. АНУ-ын зохицуулах байгууллага техникийн аюулгүйн үнэлгээний ихэнхийг Boeing-д итгэмжлэн хариуцуулсны хариуд нисэх онгоц үйлдвэрлэгч эрх баригчдад шилжүүлсэн анализ шинжилгээний баримт бичиг ноцтой “цоорхой”-той байсныг тус сонин мэдээлэв.

Сонины мэдээлэл нь техникийн үнэлгээтэй шууд холбоотой, уг ажлыг сайн мэддэг, эдүгээ Boeing-д ажиллаж байгаа болон ажиллаж байсан инженерүүдтэй хийсэн ярилцлагад тулгуурлажээ. Нэр усыг нь нууцлахыг хүссэн ярилцлага өгөгчид Этиопийн осол болохоос бүр өмнө “цоорхой”-г мэдэж байснаа өгүүлцгээсэн юм.

FAA нисэх онгоцтой холбоотой техник өгөгдлийг шалгаж үзээд “гэрчилгээжүүлэх болон зохицуулалтын бүхий л шаардлагад нийцсэн дүгнэлт гаргасан”-ыг Boeing бямба гарагт тус сонинд тайлбарласан. Инженерүүдийн тайлбар “бодит байдлыг илт гуйвуулсан шинжтэй”-г Чикагод төвтэй ч арилжааны зориулалттай тийрэлтэт онгоцнуудаа Сиэттл орчмын үйлдвэрүүдэд угсардаг компани хариу мэдэгдэв.

Boeing-ын нислэгийн удирдлагын программ хангамжийн аюулгүйн анализ хийх систем аравдугаар сарын Lion Air-ын ослын шалтгаан байх сэжигтэй аж. Түүгээр ч когсохгүй Этиопын осолд мөн адил үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүйг инженерүүд Seattle Times-д өгүүлсэн юм. Нисгэгч хөндлөнгөөс оруулсан тохиргоог тооцож чадахгүй байгаа систем онгоцны хэвтээ тогтворжуулагчийг шумбах байрлалд “чангалж” өгдөг тухай сонинд бичжээ.

Boeing 737 Max-ыг бүтээх ажил өрсөлдөгч Airbus-ын А32neo онгоцныхоос есөн сараар хоцорч явсан-тай уялдан тус компанийн менежерүүд зохицуулах байгууллагыг шахан яаруулж байсныг FAA-гийн техникийн экспертүүд сонинд мэдээлэв. Техникийн аюулгүйн анализ шинжилгээгээр Boeing-ын MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) буюу маневрлах чадварын нэмэлт системийг “сүйрлийн” зэрэглэлээс нэг шат доогуур “аюултай” түвшинд ангилсныг Seattle Times-д бичжээ. Ийм үнэлгээтэй нөхцөлд хүртэл Boeing компани онгоцны жолоодлогыг цор ганц сенсор системээс орж ирдэг өгөгдөлд даатгаж орхисныг инженерүүд сонинд “уламжилсан” байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404