МИАТ түрээсийн гэрээгээ цуцлах уу
2019/03/19

АНУ-ын “Boeing” компанийн үйлдвэрлэсэн Boeing 737 Max 8 онгоц хагас жилийн дотор хоёр удаа осолдсон. Тиймээс дэлхий нийтээр уг загварын онгоцноос татгалзаж эхлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ч Boeing 737 Max онгоцны нислэгүүдийг цуцлах шийдвэрийг гаргаад байгаа. 

МИАТ компани Boeing 737 Max 8 загварын онгоцыг түрээсийн гэрээгээр авч ашиглахаар гэрээлж өнгөрсөн нэгдүгээр сард онгоцуудаа хүлээн авсан бөгөөд одоогоор түрээсийн гэрээгээр авсан дээрх онгоцуудаа хэрхэх эсэх нь тодорхойгүй байна. 

Борлуулалтаараа сүүлийн хоёр жил тэргүүлсэн Boeing 737 Max 8 онгоцны үнэ 2017 оны эхээр 52.85 сая ам.доллар байсан бол 2018 оны дунд үед 54.5 сая ам.доллар болж, өсчээ. Түрээслэх тохиолдолд шууд төлбөрөө хийснээс өндөр тусдаг. МИАТ уг хөлгийг худалдан авах боломжгүй тул түрээсэлжээ. Уг хөлгийг МИАТ өнгөрсөн хоёр сарын хугацаанд Банконг, Хонконг, Европын чиглэлийн нислэгт түлхүү ашигласан байна. Харин одоо зургаан онгоцоор хуваарьт нислэгүүдээ үргэлжлүүлэх болжээ. МИАТ нийтдээ дөрвөн шинэ онгоц авахаар төлөвлөсөн бөгөөд бүгд Boeing 737 MAX8 юм. Эхнийхийг энэ оны нэгдүгээр сард хүлээн авсан. Харин хоёр дахь онгоцыг ирэх тавдугаар сард хүлээн авахаар төлөвлөсөн байсан ч дээр дурдсан осолтой холбоотойгоор хойшлуулах саналыг талуудад тавиад байгаа гэнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404