“Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам болно
2019/03/19

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт хэдэн жилийн өмнө нутгийн хэсэг уран бүтээлчдийн санаачлагаар Монголын анхны задгай театр байгуулагдсан юм. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит энэхүү театрт зуны дэлгэр цагаар “Туурайн төвөргөөн 2007” олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны олон улсын уралдаан зохион байгуулагдаж байв.

Тэгвэл ирэх зуны наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд энд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам болно. Нутгийн хэсэг уран бүтээлчдийн санал санаачлагаар зохиогдох ардын урлагийн энэхүү наадамд 3000 уртын дууч, хуурчид оролцоно гэсэн товтой байна.

Дашрамд сонирхуулахад энэхүү байгалийн задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 см өндөр юм. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан. Мөн 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404