Ж.Батзандан, Л.Болд нар "Эрх чөлөөт шинэ нам" байгуулжээ
2019/03/19

МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Оюун-Эрдэнэ, “эсэргүү” О.Баасанхүү нартай дөрөө харшуулан мэдэгдэл хийж, тэмцэл өрнүүлсэн АН-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд тусдаа нам байгуулж буйгаа зарлав.

Ардчилсан нам Л.Болд гишүүнийг намаас чөлөөлж байгааг мэдэгдэхэд МАН хагарсны төлөө АН бүлэггүй болох нь гэсэн хошин гэмээр яриа дээгдэж байсан. Ийн Л.Болд намаасаа гарсан тохиолдолд АН УИХ-д бүлэгтэй байх эсэх тухай асуудал үндсэндээ шийдэгдлээ. УИХ-д 9 гишүүнтэй байсан АН одоо УИХ-д бүлэгтэй байж болох эсэх тухай асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Нэгэнт 7 гишүүнтэй болсон, экс 8 гишүүн нь ийнхүү тусдаа нам байгуулахаар болж байгаа учраас АН УИХ-д бүлэггүй болж таарах нь. Харин хөөгдсөн намаасаа тусгаарласан 2  гишүүний хувьд   Эрх чөлөөт шинэ нам байгуулж буйгаа албан ёсоор ийнхүү зарлалаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404