Цагдаагийн албан хаагч хүний амь нас хохироожээ
2019/03/19

Цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь нас хохироосон хэрэг гарлаа. Уг хэрэг өнөөдөр өглөөний 07 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байна.

Албан хаагч цагдаагийн албаны шуурхай үйлчилгээний автомашинтай ажил үүргээ гүйцэтгэж явахдаа энэ ослыг гаргаж, 52 настай иргэн нас барсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404