Хөвсгөл нууранд цөмөрсөн машинтайгаа цөмөрчээ
2019/03/19

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн О /20 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрынхан хүлээж авч  Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай очиж, иргэн О-г нуураас эсэн мэнд гаргажээ. Мөн  автомашиныг нь татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийнхүү мөсөн дээгүүр зорчжээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404