Хотын дарга 4 зөвлөхтэй ажиллахыг хүсчээ
2019/03/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дөрвөн зөвлөхтэй ажиллах саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэнэ.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Судан улсад ажилласан тул Засгийн газар хуралдаагүй. Иймээс дээрх асуудлыг Засгийн газар ирэх 7 хоногийн хуралдаанаараа хэлэлцэх аж. 

Хуульд хотын дарга хоёр зөвлөх буюу орлогчтой ажиллахаар заасан байдаг ч Улаанбаатар хотод хүн амынх нь 60 гаруй хувь төвлөрөн ажиллаж амьдрах болсноор нийслэлийн Засаг даргын Тамгын газар төдийгүй дүүрэг, хороо, агентлагууд ачаалалтай ажиллах болсон. Үүнтэй холбоотойгоор хотын дарга нар зөвлөхийнхээ тоог нэмж ажиллах болсон гэж эх сурвалж мэдээлэв. Засгийн газраас хотын даргын саналыг хүлээн авбал дөрвөн зөвлөхтэй ажиллана, харин хуулиа дагаж хоёртой ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнийг нь баталбал одоо ажиллаж байгаа дөрвөн зөвлөхийнхөө хоёрынх нь орон тоог цөөлөх болж байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404