ОХУ сүүний тосыг дууриамал тосоор орлуулсан бүтээгдэхүүнүүдийг зарлажээ
2019/03/18

ОХУ-ын Чанарын алба сүүний тосыг ургамлын тосоор орлуулан үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг илрүүлсээр байгаа бөгөөд ийм зөрчил маслонд илүү их илэрч байна хэмээн Чанарын албаны дарга Максим Протасов хэлжээ.

“Орох ёстой орцыг өөр бүтээгдэхүүнээр орлуулсан зөрчил их байна. Ингэхдээ энэ орлуулагч дууриамал байх тохиолдол элбэг байна. Жишээ нь, хөнгөн үйлдвэрийн салбарт хөвөн даавууг шал өөр нийлэг утсаар хийсэн бүтээгдэхүүнээр сольж байна. Мөн сүүн бүтээгдэхүүний найрлагад байх ёстой сүүний тосыг дууриамал тосоор орлуулж байна. Өнгөрсөн онд хийсэн шалгалтаар маслоны 12 хувьд нь ийм зөрчил илэрсэн” хэмээн тэр хэллээ.

Хэдийгээр 12 хувь гэдэг сүрдмээр тоо биш ч гэлээ асуудал ном журмын дагуу биш байна гэсэн үг гэдгийг Чанарын алба дарга тодотголоо.

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын алба мөн ийм хяналт шалгалтаа үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, сүү, самар зэрэг бүтээгдэхүүнд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү глютен агуулагдаж байгаа зөрчлийг илрүүлснийг тус албаны дарга  мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404