72 настай Энэтхэг тэрбумтан 7,5 тэрбум ам.доллар хандивлажээ
2019/03/18

Энэтхэгийн хоёр дахь хамгийн баян хүн мэдээлэл технологийн “Wipro” компанийн захирал Азим Премжи өөрийн хөрөнгөөсөө 7,5 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивлажээ. Өдгөө 72 настай Азим өөрийн үндэслэсэн “Азим Премжи” сангаараа дамжуулж сайн санааны үйлс хийдэг ба уг санг 2010 онд байгуулснаасаа хойш нийт 21 тэрбум ам.долларыг буяны үйлст зарцуулаад байгаа гэнэ. Түүнийг 18 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй гэж өнгөрсөн онд Блумберг мэдээлж байжээ

Тэрбээр Уоррен Баффет, Билл Гэйтс нарын санаачилсан хөрөнгийнхөө ихэнхийг сайн санааны үйлст хандивлах түүчээг залгамжилж буй анхны Энэтхэг хүн юм. Энэтхэг улсад жилд дунджаар 6,2 тэрбум ам.долларыг хувь хүмүүс буяны байгууллагад хандивладаг байна. “Wipro” компанийг түүний эцэг 1945 онд байгуулж байсан ба ургамлын тосны үйлдвэрлэл явуулдаг байжээ. Хожим Премжи эцгийнхээ компанийг өвлөн авч 1980 оноос эхлэн мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болж, өдгөө 160 мянган ажилтантай, дэлхий даяар 1,200 гаруй харилцагчтай нүсэр байгууллага болсон байна. Премжигийн байгуулсан буяны сан нь боловсролыг дэмжих зорилготой байгууллага ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404