Баянзүрхийн нөхөн сонгуульд 4 намын 8 төлөөлөл нэрээ дэвшүүлжээ
2019/03/18

Энэ сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2016 оны аравдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль болсон юм. Тухайн үед аравдугаар тойрогт нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн Х.Өлзийхорол нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул Улсын дээд шүүхээс тухайн тойргуудад дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Тиймээс дахин сонгууль явуулахаар болсон билээ.

Дахин сонгуульд дөрвөн намын найман төлөөлөл нэрээ дэвшүүлсэн байна. Мөн дөрвөн хүн бие даан нэр дэвшиж буй аж. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт зургаан нэр дэвшигч өрсөлдөх юм байна. Хоёр тойрогт  саналын таван байранд санал хураалт явагдах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404