Монголын 28 тамирчин Абу Дабигийн тусгай олимпод өрсөлдөнө
2019/03/18

Тусгай олимпийн нээлт АНЭУ-ын Абу Даби хотноо боллоо. Тусгай олимпын наадам оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүст “Та бүхнийг чадна, бусадтай л адил” гэх итгэлийг төрүүлэх, бусдад нь “Тэд бол бидний нэг. Тэдэнд биднээс өөр зүйл огтхон ч үгүй” гэдгийг хамгийн “чангаар” хэлдэг.

Энэ удаагийн олимпийн наадмын нээлт АНЭУ-ын Абу Даби хотын 45 мянган хүний суудалтай “Zayed sports city” цогцолборт боллоо. Наадмыг нээж дэлхийн 12 орны залуусаас бүрдсэн хамтлаг дуулж, бүжиглэн цэнгэлдэхийг доргиосон. Тэдний араас DJ BLESS олимпийн нээлтийг хөглөв.

Нээлтийн арга хэмжээнд олон улсын Тусгай олимпын хорооны ерөнхийлөгч Тим Шрайвэр оролцож, "Энэ бол та бид нэгнийгээ хүлээн зөвшөөрөх боломж. Эндээс ундарч буй хайрыг мэдэрсэн та аль хэдийнэ ялагч болсон" хэмээн хэлж, тамирчдад урам зориг өгсөн юм. Энэ удаагийн олимпийн наадамд дэлхийн 190 орны 7500 тамирчин оролцож буй.

Манай улс 2015 онд анх удаа АНЭУ-д болсон Тусгай олимпийн зуны наадамд оролцож байсан. Харин энэ удаа 28 тамирчин спортын 8 төрлөөр өрсөлдөхөөр АНУ-ыг зориод буй. 

Олимпийн нээлтийн хамгийн торгон агшин бол олимпийн бамбарыг залах ёслол. Олимпын бамбарыг цэнгэлдэхэд залахдаа тэнгэрээс буулгаж ирсэн нь нэгэн сэтгэл хөдөлгөсөн шийдэл байв. Дэлхийн найман орны төлөөлөл болсон тамирчид цэнгэлдэхэд буухиалан, олимпийн бамбарыг асаасан юм. Ийнхүү Абу Дабигийн Тусгай олимпийн бамбар аслаа. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404